1924 оны арваннэгдүгээр сарын 8-нд нээгдсэн Монгол Улсын анхдугаар их хурал 15 хоногийн хугацаанд хуралдахдаа Үндсэн хуулийг зүйл бүрээр хэлэлцэн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр баталсан байдаг.  Тэгвэл өнөөдөр энэхүү түүхэн өдрийн 100 жилийн ой тохиож байна.  “Зууны мэдээ” сонин Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг тохиолдуулан арваннэгдүгээр сарын “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 30 хүний байр суурийг онцлон хүргэсэн билээ.  Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг энд дахин сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ. Энэхүү асуултад эрдэмтэн судлаачид экспертүүд юу гэж хариулсныг “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол линкээр орж уншаарай. 

Эх сурвалж:www.zms.mn