Д.ДАРАМБАЗАР
Завхан аймаг байгуулагдсны түүхт 100 жилийн ойн баяр наадам Улиастай хотод болж өндөрлөлөө. Хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэв. Үндэсний бөхийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан М.Лхагвагэрэл тэргүүтэй 256 бөх уран уран мэхийг уралдуулсан юм.
Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Идэр сумын харьяат улсын гарьд Ш.Жаргалсайхан, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Ш.Пүрэвгарьд нар шалгарч, нутгын түмнээ баясгав. Тус наадамд түрүүлсэн М.Лхагвагэрэл барилдааны дараа ийн сэтгэгдлээ илэрхийллээ. “Түүхт ойн баяр наадамд түрүүлсэндээ баяртай байна.Удахгүй болох ДАШТ-д оролцох гэж байгаа учир бэлтгэлээ хийгээд тун завгүй явна. Төрсөн нутгийн минь ой тохиож байгаа учраас барилдъя гэж шийдээд хүрэлцэн ирсэн. Одоо ДАШТ-дээ амжилттай оролцохыг зорино. Бэлтгэлээ ч таслахыг хүсэхгүй байна. ДАШТ-ээс медаль хүртэж, нутгын түмэндээ бэлэг барихыг хүсэж байна” гэлээ. Барилдаанд улсын цолтой 19 бөх хүч үзэв.
Барилдааны тавын давааны дараах дүйзийг хүргэе.
Тавын даваа
у.г М.Баяржавхлан - О.Түмэн у.н
у.г Б.Гончигдамба - Б.Баянмөнх а.а
Ш.Жаргалсайхан - М.Амарсанаа а.а
у.з М.Лхагвагэрэл - Н.Өсөхбаяр а.а
у.х Ш.Уламбаяр - Б.Чимэдвандан у.н
Н.Золбоо - Ш.Пүрэвгарьд у.г
у.х Л.Лха-Очир - Б.Бадамсүрэн у.н
Д.Бат-Эрдэнэ - Т.Дүгэрдорж у.н
Зургаагийн даваа
у.г М.Баяржавхлан - Ш.Жаргалсайхан у.г
у.г Б.Гончигдамба - Т.Дүгэрдорж у.н
у.з М.Лхагвагэрэл - Л.Лха-Очир у.х
у.х Ш.Пүрэвгарьд - Б.Чимэдвандан у.н
Долоогийн даваа
у.г Б.Гончигдамба- Ш.Пүрэвгарьд у.х
у.г Ш.Жаргалсайхан - М.Лхагвагэрэл у.з
Наймын даваа
1.у.г Б.Гончигдамба - М.Лхагвагэрэл у.з
Эх сурвалж: www.zms.mn