Д.ДАРАМБАЗАР 

Австралийн тамирчин Ариарне Титмус 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тэрбээр Японы Фүкүокад болж буй усан спортын дэлхийн аварга шалгаруулах шувтаргын тэмцээнд гурван минут 55.38 секундийн үзүүлэлтээр тэргүүн байр эзэлсэн байна. Харин хоёрдугаар байрыг америкийн тамирчин Кэти Ледеки гурван минут 35 секундын үзүүлэлтээр эзэлжээ. Тус ангиллын өмнөх дэлхийн дээд амжилтыг Канадын тамирчин Суммер Макинтош гурван минут 56.08 секундээр эзэмшиж байжээ. Австралийн баг мөн эмэгтэйчүүдийн 4х100 чөлөөт сэлэлтийн төрөлд 3 минут 27.96 секундийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Эх сурвалж: www.zms.mn