Д.ДАРАМБАЗАР
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 100 жилийн энэ сарын 21-23-ны хооронд тохиолоо. Баяр наадмын барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглож, Цэргийн арслан Г.Жамбалдорж хүүгийн хамт түрүүлжээ. Түүний хүү Ж.Дарханбаатар өсвөрийн ангилалд зодоглосон байна. Харин цэргийн арслан Г.Жамбалдорж Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадмын дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржид өвдөг шороодсон. Барилдааны дараа түүний хүү аавыгаа улсын цолтон болж чадаагүйд харамсан уйлж, хүүгээ аргадахдаа Г.Жамбалдорж өөрөө ч нулимс дуслуулж байсан нь цахим орчинд бичлэг болон үлдэж, олон хандалт авсан байдаг. Аав, хүү хоёрыг ирэх наадмуудад бахдам амжилт гаргана гэсэн хүлээлт, олны ерөөлөөр ийнхүү нутгийнхаа наадмыг өнгөлж, нэг чимэг нь болов.
Эх сурвалж: www.zms.mn