Т.САЙХАН
Шинээр батлагдсан бөхийн дүрэмтэй холбоотой асуудлаар Монголын үндэсний бөхийн холбоо Засгийн газарт хандана гэдгийг тус холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдэв. Тэрбээр "Үндэсний их баяр наадмыг Үндэсний бөхийн салбар хороо, баяр наадмыг зохион байгуулах хороонууд хамтарч зохион байгуулдаг. Манай холбооноос ийм асуудал үүснэ гэдгийг анхааруулж хэлсэн. Мөн төрийн гурван өндөрлөгт хүртэл хандаж байсан.Энэ дүрмийн өөрчлөлт бол хайнга хандах биш анхаарах ёстой зүйл. Улсын баяр наадмаар хоёр, гурван бөх хасагдсан ч цаагуураа монгол наадам, өв уламжлал, өв соёл гэдэг зүйлд сөрөг нөлөө болохоор зүйл юм. Тиймээс МҮБХ-ноос энэ дүрмийг өөрчлөх саналыг Засгийн газарт тавина. МҮБХ нэгдүгээрт бөхийнхөө эрх ашгийг хамгаална. Үүндээ бөхийн цолонд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр шийдэж ажиллана.“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм” бол холбооны дүрэм биш. Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Ирэх намраас өмнө дүрмийн өөрчлөлтийг шийдвэрлэхээр ажиллана" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn