Б.Нямсүрэн
Жуулчдад зориулсан "Naadam nigth 2023" арга хэмжээ амжилттай болсон. Итали, Испани, Польш, Чех, Хятад, Солонгос, Франц зэрэг 10 орны 250 жуулчин, төлөөлөгч энэ жилийн баяр наадмыг үзэж сонирхжээ. Монгол Улсын үндэсний их баяр наадамд зориулж гадаад улс орнуудаас хүндэтгэл үзүүлж, төрийн далбааны өнгөөр дурсгалт газар болон барилгуудыг гэрэлтүүлсэн байна.
Тус арга хэмжээ нь “Үндэсний урлагийн тоглолт”, “Задгай талбайн арга хэмжээ” гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдсэн ба өв соёл, зан заншлаа таниулах, сурталчлах бүхий үндэсний идээ, зоог бэлтгэсэн гэдгээрээ онцлогтой байв.
Эх сурвалж: www.zms.mn