Б.Нямсүрэн
Уяачдын наадамд зориулсан сонгомол дунд насны хурдан морины уралдаанд 98 хүлэг шандас сорилоо. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Л.Батсайханы хурдан сартай зээрд үрээ түрүүлж, түмний их баяр наадамд торгон жолоогоо өргүүлсэн юм.
Харин аман хүзүүнд уяач Д.Жаргалсайханы хээр үрээ хурдалсан бол айргийн гуравт М.Цолмонгийн хүрэн үрээ, айргийн дөрөвт Төв аймгийн Заамар сумын уяач Пүрэвийн хээр үрээ, айргийн тавд Билгүүнтөгсийн бор үрээ тус тус хурдаллаа.
Эх сурвалж: www.zms.mn