Б.Нямсүрэн

"IESF world Esports Championship 2023"  тэмцээний Ази болон далайн орнуудын бүсийн сонгон шалгаруулалтын тоглолт үргэлжилж байна. Тус тэмцээн нь  Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдаж байгаа юм. Нийт намйан улсын баг тамирчид оролцож байгаагаас Монгол улсыг төлөөлж "Mobile Legand: Bang Bang" тоглоомын төрөлд "LILGUN" баг оролцож байна. Манай улсын тамирчид "Upper Bracket" хагас финалд  хэсгээ тэргүүлээд байгаа ажээ. "Playoff" шатны эхний тоглолтоо Казакстан улсын багтай хийж ялалт байгуулснаар Филиппиний багтай өрсөлдөж байна.

Эх сурвалж: www.zms.mn