Б.Нямсүрэн

Тулгар  төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдсан. Тэгвэл “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас Үндэсний их баяр наадмын хүчит  бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ арслан М.Бадарчийг 10.000 доллароор шагнав. Харин  үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ гарди Ц.Бямба-Отгонд 5.000 доллар гардуулан өгcөн юм. Тус шагналыг “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга, гавьяат жүжигчин Л.Баттулга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нар гардууллаа.

Эх сурвалж: www.zms.mn