Б.Нямсүрэн

Олон улсын математикийн 64-р олимпиад Япон улсын Чиба хотод боллоо. Тус олимпиадын жюрийн хурал болж медалийн оноог тогтоожээ. Манай улсаас Д.Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын долоо дахь алтан медалийн эзэн,  ОУМО-аас алтан медаль хүртсэн зургаа дахь сурагч боллоо. 

Мөн А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль хүртлээ. О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагнал хүртлээ. Тиймээс Монгол Улсын баг нийлбэр дүнгээр 138 оноо авч дэлхийн 112 улсаас 30-р байрт шалгарч 1 алт, 4 хүрэл медаль хүртсэн байна.

Эх сурвалж: www.zms.mn