Б.Нямсүрэн
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Гурвын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд ам авсан юм. Тодруулбал гурвын даваанд 19 аймгийн бөхчүүд хүч үзэж байгаа билээ. Аварга цолтой зургаан бөх, гарьд долоо, заан 11, харцага 14, начин 26, хурц арслан 15, арслан 36, аймгийн заан дөрөв, аймгийн харцага гурав байгаа аж. Тиймээс улсын цолтой 70 бөх зодоглох бол аймгийн цолтой 58 хүчтэн байна.
Эх сурвалж: zms.mn