Б.Нямсүрэн
Ардын хувьсгалын 102 жилийн ойн “Эв мөнхийн тусгаар Монгол” Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол боллоо. Монголчуудын үнэт өв, түүх, соёл, нэгдмэл оюун санаа, хүн байгалийн хүйн холбоо, эв нэгдлийг орчин цагийн урлагийн олон хэлбэрүүдээр дамжуулан нийт зургаан бүлгийн хүрээнд илэрхийлэн харуулсан байна.
I бүлэг - Эв мөнхийн дуулал
II бүлэг - Хөлгөн туульс
III бүлэг - Их Монголын заяан цаг
IV бүлэг - Гурван цагийн нүүдэл
V бүлэг –Алтан тэвшийн хөг аялгуу
VI бүлэг - Дэлхийн Монгол гэсэн бүлэгтэй ажээ.
Эх сурвалж: zms.mn