Б.Нямсүрэн

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн  мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүүхдийн сурын харваа өнөөдөр эхэллээ. Тус харваанд нийслэл болон орон нутгаас нийт 211 өсвөрийн харваач  есөн зурхайд цэц мэргэнээ сорьж байна. Балчир насанд  найм хүртэлх насныхан өрсөлдөж байгаа бол бага насанд 9-11, дунд нас 12-14, ахлах нас нь 15-17 гэсэн ангиллаар үргэлжилсээр. Харин маргааш сурын харвааны насанд хүрэгчдийн тэмцээнд 540 харваач оролцох аж.  Мөн зохион байгуулагчдын зүгээс жил ирэх бүр хүүхдүүд сурын спортоор хичээллэж буйг онцолж байлаа. Тиймээс Урианхай харваагаар эхэлсэн сурын харваа 10-12-ний хооронд үргэлжилж түрүү мэргэнүүд  тодрох юм.

Эх сурвалж: zms.mn