Д.ДАРАМБАЗАР 

Монголын хөл бөмбөгийн холбооны шийдвэр гаргах дээд байгууллага хуралдаж, холбооны ерөнхийлөгчөөр М.Болдыг сонголоо. Дэд ерөнхийлөгчид эрэгтэй, эмэгтэй гэсэн жендерийн тэгш байдлыг хангах үүднээс хоёр ерөнхийлөгч сонгов. Эрэгтэй дэд ерөнхийлөгчөөр С.Жаргалсайхан сонгогдсон бол эмэгтэйд И.Сарангэрэл сонгогдов. Бүрэн эрхийнхээ хүрээнд найман жил ажилласан АХБХ-ны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар тус хуралдааныг нээж, хэлэлцэх асуудлын талаар товч дурдсан байна.  Тэрбээр АХБХ-ны дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонтой холбоотойгоор цаашид ОУХБХ, АХБХ-той харилцах харилцаанд Монголын хөл бөмбөгийн түүчээ болон ажиллахаа илэрхийлжээ.

Эх сурвалж: www.zms.mn