Д.ДАРАМБАЗАР

Сүмо бөхийн Нагоя башё энэ сарын 9-23-ны хооронд Dolphins Arena-д болно. Тэмцээнд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүний манлайд барилдах бол барууны манлайд шинэхэн озэки Киришима Б.Лхагвасүрэн зодоглоно. Нагоя башёд том цолтнуудаас хоёр озэки, гурван сэкивакэ, хоёр комүсүби барилдах бөгөөд тэдний гурав нь монгол бөх байна. Сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башёг 11 даваатай дуусгасан Б.Лхагвасүрэн анх удаа озэки цолын болзол хангасан. Түүнийг тавдугаар сарын 31-ний Сүмогийн холбооны хурлаар озэки цолд албан ёсоор батламжилсан билээ. Мөн Нагоя башёгоос эхлэн дэвжээний нэрээ Кирибаяама байсныг Киришима хэмээн өөрчилсөн.

Эх сурвалж: www.zms.mn