Д.ДАРАМБАЗАР

Сумын цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 608 бөх уран мэх, авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Үүнээс Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан М.Баасанжав анх удаагаа түрүүлэв. Харин Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын наадмын гурван түрүүтэй заан А.Амархүү үзүүрлэлээ. Шөвгийн гуравт Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Ё.Гантулга шалгарчээ.

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан бүр дээр олгодог “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Архангай аймгийн Өлзийт сумын заан Б.Бат-Эрдэнэ , Үнэнч үзэгчдийн нэрэмжит “Дайчин барилдааны шагнал”-ыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын заан Б.Жандос нарт гардууллаа. Мөн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 90 жилийн ойг тохиолдуулан тус сумын ЗДТГ-аас дунд шөвгөөс дээш шалгарсан бөхчүүдийн бай шагналыг дааж, дэмжин хамтран ажиллалаа.

Эх сурвалж: www.zms.mn