ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

УДБЭТ-ын уран бүтээлчид энэ оны анхны шинэ дууриа Ж.Вердийн алдарт бүтээл "Макбет"-аар эхлэх гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ дуурийг олон улсын И Эс Эм сургууль ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.

Тус дуурийн найруулагчаар УДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулга, удирдаачаар Италийн удирдаач Степано Торболи, ерөнхий хормейстерээр УДБЭТ-ын хормейстер Н.Дашбямба, хормейстер Д.Отгонбаатар, бүжгийн найруулагчаар УДБЭТ-ын уран сайхны удирдаач, ерөнхий балетмейстер, Соёлын тэргүүний ажилтан Д.Дашлхагва, төгөлдөр хуурчаар гавьяат жүжигчин Б.Солонго, УДБЭТ-ын концертмейстер Б.Оюунгэрэл, Э.Намуун, Соёлын тэргүүний ажилтан Х.Уртнасан, УДБЭТ-ын гоцлол дуучид, симфони найрал хөгжимчид, найрал дуучид, балетын жүжигчид ажиллаж байна. 

Хатагтай Макбетад гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ш.Наранчимэг, гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Энхнаран нар тоглоно.

Дуурийн гол болон туслах дүрүүдэд Макбетад гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүү, Соёлын тэргүүний ажилтан Л.Бүүвэйбаатар, Банкод гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан О.Хүрэлбаатар, гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан С.Бат-Эрдэнэ, Макдуфд гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан М.Даваадорж, гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал, Мальколид гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Шижирболд, гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунт, Фрейлинад гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан М.Дариймаа, гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ж.Энхмаа, эмчид гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанхуяг, гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Э.Мөнхтөр, алуурчинд Э.Амарсайхан, Х.Бямбарагчаа, үйлчлэгч, зэвсэгчид Л.Пүрэвдорж, Т.Одбаяр, Дунканд Л.Батбаатар нар тоглохоор болжээ. 

Эх сурвалж www.zms.mn