З.Батцэцэг
 
Олон улсын байгаль орчныг хамгаалах “Greenpeace” байгууллага цаг уурын зорилтууд бүтэлгүйтсэн байж болзошгүй хэмээн Их Британийн Засгийн газрын эсрэг шүүхэд ханджээ. Байгаль хамгаалагчид Хойд тэнгист газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг ашиглах 100 гаруй лиценз олгохгүй байхыг хичээж байна гэж “Financial Times”-д бичсэн байна. Байгаль хамгаалагчид чулуужсан түлшний компаниудад лиценз олгох нь Парисын хэлэлцээрийн зорилгод хүрэх найдварыг үгүй хийх гамшиг гэж үзэж байгаа юм байна. Тиймээс дэлхийн дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад 1.5 хэм орчимд барих боломжгүй болно гэж “Greenpeace” мэдэгдлээ.


Их Британийн эрх баригчид шүүх хурлын талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Үүний зэрэгцээ тэд өөрсдийн эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар улс орны эрчим хүчний аюулгүй байдлыг үргэлжлүүлэн дэмжих нь амин чухал гэж үзэж байгаагаа нэмж хэлэв. Аравдугаар сард Их Британид Хойд тэнгис дэх газрын тос, байгалийн хийн ордуудыг ашиглах лицензийг хуваарилах ээлж эхэлсэн. Нийтдээ 100 орчим холбогдох зөвшөөрөл олгох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 242 (6974)