С.УРТНАСАН

Дөрөвдүгээр сарын 11 буюу өнөөдөр дэлхийд алдартай K-pop од Женни өөрийн “like JENNIE” дууны хүлээлттэй байсан ремикс хувилбарыг олон нийтэд хүргэлээ. Энэхүү шинэ хувилбарыг олон улсад нэр хүндтэй DJ, продюсер Пегги Гу дахин шинэчлэн найруулсан бөгөөд албан ёсны визуалайзерын хамт цацагдсанаар хөгжмийн болон загварын ертөнцөд сэтгэл хөдлөл, хүлээлтийг төрүүлээд байна. Энэхүү хамтын бүтээл нь Женнигийн өвөрмөц сэтгэл татам байдал, уран яруу илэрхийллийг Пегги Гу-гийн house хөгжмийн өнгө аяс бүхий хэмнэлтэй хослуулснаар анхны дуунд шинэлэг, клубт тохирсон уур амьсгалыг бий болгожээ. Фэнүүд хөгжмийн уянгалаш хэмнэл ба гял цал хэв маягийг хослуулсан, хоёр уран бүтээлчийн хүчтэй синерги буюу зохицлыг мэдрэх боломжтой боллоо. Женнигийн албан ёсны YouTube сувагт нийтлэгдсэн албан ёсны визуалайзер нь энэхүү ремикст стильтэй, бүрэн мэдрэмж төрүүлэх шинэ түвшний уур амьсгалыг нэмж, хоёр уран бүтээлчийн эрч хүч, өөртөө итгэлтэй байдлыг төгс илэрхийлж байна. Мөн ‘Like JENNIE’ дууны концепц зурагнууд Женнигийн албан ёсоор гаргасан концепц зурагнууд бөгөөд улаан сансрын хувцас өмссөн, өвөрмөц үс засалттай түүний дүр төрхийг харуулж, дууны визуал сэдэв, уур амьсгалыг онцлон илэрхийлжээ.

Эх сурвалж: zms.mn