З.БАТЦЭЦЭГ
Словенийн ерөнхийлөгчийн сонгуульд 54 настай хуульч, Меланья Трампын өмгөөлөгч асан Наташа Пирк-Мусар ялалт байгууллаа. Тэрбээр тус улсын түүхэнд Словенийн төрийн тэргүүний албан тушаалыг хаших анхны эмэгтэй болжээ. Шинэ ерөнхийлөгчийн анхны шийдвэр, цаашдын санаачилгыг 24ur порталд бичсэн байна. Тэрбээр ахмад настан, залуучуудын хэрэгцээнд төрөөс анхаарал хандуулж, хүний эрх, ардчиллыг хамгаалж, Словенийн бүх иргэдийн төлөө ерөнхийлөгч байна гэдгээ амлав. Наташа Пирц-Мусар бараг 54 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, Гадаад хэргийн сайд асан Анже Логар 46 хувийн санал авчээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 223 (6955)