С.УРТНАСАН
К-попын супер од Лиса олон хүний хүсэн хүлээсэн жүжигчнийхээ дебютийг HBO-ийн алдарт “Цагаан Лотус” цувралын гуравдугаар улиралд хийсэн бөгөөд уг улирал саяхан өндөрлөлөө. Хүлээлт өндөр байсан ч, улирлын туршид Лисагийн дэлгэцийн цаг болон дүр нь тун бага байсан нь олон улсын хэвлэл мэдээллээс ширүүн шүүмжлэл хүртэж, зарим нь үүнийг “авьяасыг хамгийн ихээр дэмий үрсэн хэрэг” хэмээн тодорхойлжээ.
“Цагаан Лотус” бол тансаг зэрэглэлийн амралтын газарт өрнөх нууц, дуулиант үйл явдлуудыг харуулсан харанхуйн өнгө аястай инээдэм-драмын цуврал бөгөөд дэлхий даяар асар их хүндэтгэл, дагагчдыг хүлээж авсан. Тайландад өрнөх гуравдугаар улирал нь дотоодын хэмжээнд Coupang Play платформоор цацагдсан бөгөөд найм дахь буюу сүүлчийн ангийг 6.2 сая хүн үзсэн нь цувралын түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй анги болжээ.
Лиса амралтын газрын дур булаам ажилтан “Мүүк” гэх дүрийг бүтээсэн бөгөөд Англи болон Тайланд хэл дээр чөлөөтэй шилжиж ярьдаг. Гэсэн хэдий ч түүний дүр туслах, арын төлөвийн хүрээнээс хэтрээгүй байна. Их Британийн “The Guardian” хэвлэл түүний хязгаарлагдмал дүрийг шүүмжилж, “түүнд инээд хүрэм бага зүйл л оногдсон” хэмээн дурдсан бөгөөд үүнийг “Лэйди Гагаг” туслах дүрд тоглуулсантай адил” зүйл гэж зүйрлэжээ.
Барууны бусад хэвлэлүүд ч мөн адил байр суурь илэрхийлж, Мүүк гэх дүрийг “гүн гүнзгий хөгжөөгүй, плос, А зэрэглэлийн K-pop одод тохирохгүй сул зохиолтой” хэмээн шүүмжилсэн байна. Энэ нь Лисагийн жүжигчний хувиар хийсэн анхны оролдлого байсан бөгөөд түүний дүрд сонгогдсон нь баяр хөөр, эргэлзээг зэрэг дагуулсан. Өмнөхөн Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр: “Би “Цагаан Лотус” цувралын шүтэн бишрэгч байсан, Мүүкийн дүрд тоглох болсондоо маш их баярласан,” гэж хэлжээ. Мөн тэрээр: “Эхний өдөр маш их сандарсан, хөлсөө гоожуулж, цээжилсэн үгээ мартчихсан,” гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байна.
Өөрийн дүрийн талаар Лиса: “Мүүк надтай адилхан, гэхдээ илүү эмэгтэйлэг, илэн далангүй зантай. Харин би бодит амьдрал дээр илүү эрэгтэйлэг шинжтэй хүн,” гэж ярьжээ. 2016 онд BLACKPINK хамтлагийн гишүүнээр тайзнаа гарсан Лисагийн –“Цагаан Лотус” цувралд оролцсон нь түүний карьерын шинэ, зоримог алхам болж, жүжигчний урлаг руу хөл тавих эхлэл болсон юм. Тэгвэл энэ хооронд BLACKPINK хамтлаг 2025 оны маш их хүлээгдэж буй ‘BLACKPINK 2025 WORLD TOUR’-аа эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба эхний хоёр тоглолтоо долоодугаар сарын 5, 6-нд БНСУ-ын Гояан Спортын Цогцолборт хийхээр товлоод байна. Хамтлаг энэхүү аялан тоглолтоороо дэлхий даяарх шүтэн бишрэгчидтэйгээ дахин уулзаж, өргөжсөн тайз болон шинэчлэгдсэн үзүүлбэрүүдээ толилуулах төлөвтэй байна.
Эх сурвалж: zms.mn