Б.НЯМСҮРЭН

 

Өмнөд Солонгос улсад ажил хайж буй залуучууд хөдөлмөрийн зах зээлийн хувьд сүүлийн 12 жилд тулгарч байгаагүй хамгийн хүнд цаг үетэй нүүр тулж байна хэмээн Koreaherald.com онцолжээ. Ялангуяа Ковид-19 цар тахлаас хойш 20 гаруй насны залуучуудын ажил эрхлэлт эрс буурч эхэлснийг статистик харуулж байна.

Эдийн засаг хумигдаж, ажлын байрны тоо огцом буурч, ажил олгогчид туршлагатай ажилчдыг илүүд үзэх болсон зэргээс шалтгаалан 20 гаруй насны залууст ажил олдох нь ховорджээ. Олон мянган залуус нас нь аль хэдийнэ болчихсон ч ажил хийж үзээгүй байх жишээтэй.

Тус улсын статистикийн мэдээгээр, 2025 оны эхний улиралд 25-29 насны хүмүүсийн ажил эрхлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 98 мянгаар буурсан нь 2013 оны гуравдугаар улирлаас хойших хамгийн огцом бууралт юм.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 71 (7568)