З.БАТЦЭЦЭГ

АНУ-ын Мэрилэнд мужийн оршин суугчид марихуаныг амралт зугаалгын зориулалтаар ашиглахыг хуульчлахыг дэмжлээ. Энэ тухай CBS суваг мэдээлэв.

Энэ заалтыг улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэрээр баталсан. Нэмэлт өөрчлөлт 2023 оны долдугаар сард хүчин төгөлдөр болно. Марихуан хэрэглэх нь 21-ээс дээш насны хүмүүст хууль ёсны болно.

Бүх нийтийн санал асуулгыг АНУ-ын завсрын сонгуультай зэрэгцүүлэн явуулсан. Тэд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнийг бүгдийг, Сенатын гуравны нэгийг сонгодог. Үүнээс гадна АНУ-ын 36 муж, хилийн чанад дахь гурван нутаг дэвсгэрийн захирагч нар сонгогддог. Орон нутгийн шинжээчид эрх баригч Ардчилсан нам сонгуулийн дараа Төлөөлөгчдийн танхим болон Сенатын аль алинд нь хяналтаа алдаж, Бүгд найрамдахчуудын төлөөлөл болсон сөрөг хүчиндээ бууж өгөхийг үгүйсгэхгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn