З.БАТЦЭЦЭГ

 

Бродвейн домог болсон "The Phantom of the Opera" мюзикл нээлтээ хийснээс хойш 35 жилийн дараа хаагдах гэж байна. Энэ тухай New York Times мэдээлэв.

Энэхүү мюзикл 1988 онд АНУ-д нээлтээ хийсэн. Энэ нь Бродвейн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн бүтээл болжээ. Театрт жүжигчдэд анхааруулснаар 2023 оны нэгдүгээр сард тус тоглолт 35 нас хүрч, хоёрдугаар сарын 18-нд сүүлчийн тоглолтоо хийнэ. "Ямар ч шоу үүрд үргэлжлэх боломжгүй, энэ бүтээлийн орлого буурч байна" гэж хэвлэлд тайлбарлажээ.

Мюзиклыг хаах болсон шалтгаан нь цар тахлын дараах хямралтай холбоотой гэж сонин онцолжээ. Broadway-н үзэгчдийн тоо өмнөх түвшиндээ хүрч сэргэж чадахгүй байгаа юм. Тус театрын төлөөлөгчийн ярьснаар “Phantom of the Opera” жүжгийн тасалбарын борлуулалтаас олсон орлого нь үзвэрийн зардалаа ч хааж чадахгүй байна гэв.

Эх сурвалж: www.polit.mn