З.БАТЦЭЦЭГ

 

Германы шар айрагны үйлдвэрүүд эрчим хүчний хямралын улмаас хаагдах аюулд ороод байна. Энэ тухай Financial Times (FT) мэдээлэв.

Герман дахь ундаа үйлдвэрлэгчид болон шар айрагны үйлдвэрүүд хийн үнийн өсөлтөөс үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) дутагдсаны улмаас үйлдвэрлэлээ бууруулж байна. "Нүүрстөрөгчийн давхар ислийн олдоцоос шалтгаалдаг шар айрагны үйлдвэрүүд болох олон компани үйлдвэрлэлээ мэдэгдэхүйц бууруулах эсвэл бүрмөсөн зогсоохоос өөр аргагүй болж байна" гэж Германы шар айраг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Холгер Эйшеле хэлэв.

Нийтлэлд дурдсанаар аммиакийн үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн болох нүүрсхүчлийн хий дутагдсан нь хийн үнийн өсөлтөөс шалтгаалж бордооны үйлдвэрлэл буурсантай холбоотой гэв. Жилд нэг тонн CO2-ын үнэ 100-аас 3500 евро болж өссөн гэж тэмдэглэжээ.

Шар айраг үйлдвэрлэгч Delirium Tremens нь тус улсын бусад хэд хэдэн шар айрагны үйлдвэрүүдийн нэгэн адил шингэрүүлсэн нүүрстөрөгчийн давхар ислийн хомсдолд орсны улмаас сүүлийн зуунд анх удаа үйлдвэрлэлээ зогсоох аюул нүүрлээд байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Carlsberg концерн Польш дахь үйлдвэрлэлийг "их хэмжээгээр бууруулах" буюу түр зогсоохыг зөвшөөрсөн.

Эх сурвалж: www.polit.mn