З.БАТЦЭЦЭГ

Умард Атлантын блокийн 15 орны цэргийн албан хаагчид оролцсон НАТО-гийн тэнгисийн цэргийн сургуулилт Туркт эхэллээ. Энэ тухай Milliyet сонин мэдээлэв.

Тус хэвлэлд мэдээлснээр, Газар дундын тэнгис, Эгийн тэнгис дэх Dynamic Mariner - Mavi Balina - Nusret - 2022 томоохон хэмжээний маневрууд есдүгээр сарын 11-нд эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 22 хүртэл үргэлжилнэ. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс НАТО-гийн Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний тэнгисийн цэргийн бүрэлдэхүүний командлалыг Лондонгоос Анкара руу шилжүүлэх юм.

Сургуулилтад хөнгөн онгоц тээгч хөлөг онгоц "Санжактар" довтолгооны хөлөг болон бүх нийтийн десантын "Анадолу" хөлөг оролцоно гэж тэмдэглэв. Өмнө нь НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэхдээ, Финланд, Швед хоёрыг тус холбоонд гишүүнээр элсүүлэх асуудлаар Турктэй санал зөрөлдөөн байсаар байна гэв. Одоогоор НАТО-гийн гишүүн 30 орны 24 нь, тэр дундаа АНУ нь Хельсинки, Стокгольм хотуудыг тус холбоонд элсүүлэх тухай протоколд гарын үсэг зурсан гэж тэрбээр нэмж хэлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 177 (6909)