Т.САЙХАН

Их Британийн хатан хаан Элизабет 96 насандаа таалал төгслөө.  Элизабет нь 70 жил төр барьсан, Их Британийн түүхэнд хамгийн удаан ширээнд суусан хаан юм. Тэрбээр 1952 онд эцэг хааныг нас барсны дараа ширээг нь залгамжилж байжээ. Сүүлийн саруудад хатан хааны бие чилээрхэж, олон нийтийн арга хэмжээнд оролцох нь ховордоод байв.

Одоо түүний хүү Чарльз хаан ширээг залгамжилж, Гуравдугаар Чарльз Хаан болно. Ач хүү хунтайж Уилльям нь угсаа залгамжлах дараагийн хүн болж байна.

Одоо 73 настай Чарльз нь Британийн түүхэнд хамгийн өндөр насандаа хаан ширээнд суусан хүн болох юм.

Хоёр хоногийн өмнө хатан хаан Элизабет улсынхаа шинэ ерөнхий сайд Лиз Трассыг хүлээн авч, засгийн газраа байгуулах зөвшөөрөл өгч байв. Хөдөлгөөний бэрхшээлтэй болсон хатан хаан Лондонд очиж чадаагүй тул Шотланд дахь Балморал шилтгээндээ шинэ ерөнхий сайдыг хүлээж авсан юм.

Элизабет хатан хааны засаглалын үед нийт 15 ерөнхий сайд томилогдож байсны анхных нь Уинстон Черчилл байжээ.

Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд хатан хааны араас эмгэнэл илэрхийлсээр байна.

Хатан хаан дөрвөн хүүхэд, найман ач, зээ, 11 гучтай хүн байжээ.

Эх сурвалж:www.polit.mn