З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын Флорида дахь эдлэн газарт өнгөрсөн мягмар гарагт нэгжлэг хийсэн. Тэгвэл тэрбээр нэгжлэг хийсэн үндэслэлээ засварлахгүй, үнэн хувилбарыг олон нийтэд  мэдээлэхийг  уриалав.  Д.Трамп  "АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийн эдлэн рүү олон тооны зэвсэгтэй, хууль зүйн яамны ажилтнууд гэнэт дайрсныг зөвтгөж болохгүй.  Мөн ил тод байдлын үүднээс би энэхүү аймшигт, хэрцгий халдлагын талаарх бүрэн засварлагдаагүй баримт бичгийг нэн даруй гаргахыг уриалж байна” гэжээ.

“Politico” сонинд мэдээлснээр, өмнө нь АНУ-ын Хууль зүйн яам тодорхой зүйлийг задруулах нь мөрдөн байцаалтын ажиллагаанд хохирол учруулж болзошгүй гэж үзэн уг баримт бичгийг олон нийтэд ил болгохыг эсэргүүцэж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 158 (6890)