З.БАТЦЭЦЭГ
Хойд Солонгосын туршилтын хариуд АНУ болон Өмнөд Солонгос пуужингийн туршилт хийсэн. Энэ тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний дарга нарын хорооноос иш татан Ёнхап агентлаг мэдээлэв.
Тэдний мэдээлснээр, орон нутгийн цагаар ням гарагийн 4:45-аас 4:55 хүртэл найман пуужинг "янз бүрийн бай руу" харвасан байна.
"АНУ, Өмнөд Солонгос хоёр “газар-газар” ангиллын пуужин харвасан нь өдөөн хатгасан эх сурвалжийн эсрэг шуурхай цохилт өгөх чадвар, бэлэн байдлыг харууллаа" гэж Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэв.
Өмнөд Солонгосын армийн мэдээлснээр, ням гарагт БНАСАУ орон нутгийн цагаар 09:08-09:43 цагийн хооронд Японы тэнгис рүү ойрын тусгалтай найман баллистик пуужин харвасан байна. Штабын дарга нарын хороо хэд хэдэн эхлэлийн цэгүүдийг зааж байна, тухайлбал Пхеньян хотын Сунан нисэх онгоцны буудлын ойролцоох газар, Пёнганнам-до мужийн Каечон хотын ойр орчмын, Пёнганбүк-до мужийн Дунчан муж, Хамхунг мужийн Хамхунг. Хорооны мэдээлснээр пуужингууд 110-аас 670 км-ийн зайд нисч, өндөр нь 25-90 км байв.
Эх сурвалж: www.polit.mn