З.БАТЦЭЦЭГ

Иран, Саудын Араб хоёр ойрын хугацаанд харилцаагаа хэвийн болгох гэрээнд гарын үсэг зурж магадгүй байна. Энэ тухай Иракийн ерөнхий сайд Мустафа аль-Казими мэдэгдэв.

"Иран, Саудын Араб яриа хэлэлцээ болон бүс нутгийн өнөөгийн байдалд нухацтай хандаж байгаа бөгөөд удахгүй тэдний хооронд хэлэлцээр байгуулагдана гэдэгт бид итгэлтэй байна" гэж IRNA агентлаг түүний хэлснийг иш татав.

Ерөнхий сайдын хэлснээр, Багдад "Иран, Саудын Араб, бүс нутгийн бусад оронтой сайн харилцаатай байгаа тул бид Иракт яриа хэлэлцээний таатай уур амьсгалыг бүрдүүлж чадсан" гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn