З.БАТЦЭЦЭГ

НАТО Хар тэнгист худалдааны хөлөг онгоцуудыг дагалдан явахаар төлөвлөөгүй гэж Их Британийн Financial Times сонин мэдээлэв. Лондонд төвтэй дэлхийн хамгийн том далайн хөлөг онгоцны менежментийн холдинг болох V.Group-ийн тэргүүн Рене Кофод-Олсен эвслийг Хар тэнгист хөлгүүдийг дагалдан явахыг уриалсан гэж тус сонинд бичжээ. Түүний хэлснээр Украины нөхцөл байдал олон улсын усан дахь навигацийн аюулгүй байдалд нөлөөлсөн гэв. “НАТО Хар тэнгист тэнгисийн цэргийн дагалдан явуулах талаар авч үзэхгүй байгаа ч далайн эргийн эвслийн гишүүн Болгар, Румын, Турк улс бүс нутагт байж болзошгүй мина хайх, саармагжуулах зорилгоор хөлөг онгоцуудаа илгээсэн" гэж НАТО V.Group-ийн хүсэлтэд хариулжээ.

Эх сурвалж: www.polit.mn