З.БАТЦЭЦЭГ

 

Афганистанд эрх мэдлийг булаан авсан радикал Талибан хөдөлгөөн Хелменд голоос Ираныг усаар хангах асуудлаар Тегерантай хэлэлцээ хийхэд бэлэн байна. Энэ тухай радикалуудын байгуулсан түр танхимын Мэдээлэл, соёлын хоёрдугаар дэд сайд Инамулла Самангани мэдэгдсэнийг TOLO news суваг эш татав. “Афганистаны Исламын Эмират улс Ираны асуудлыг хэлэлцээрээр шийдвэрлэхэд бэлэн байна” гэж И.Самангани хэлэв. Тэрбээр Афганистан, Ираны хооронд Хелмандын усны нөөцийг хуваарилах тухай 1973 оны хоёр талын хэлэлцээрийн дагуу Афганистаны тал хүлээсэн бүх үүргээ биелүүлж байна гэж тайлбарлав. Хоёр улсын харилцаанд усны хямрал бий. Ираны тал талибанчууд Тегераны асуудлыг шийдэх оролдлогыг үл харгалзан Ираны нутаг дэвсгэр рүү чиглэсэн Гильменд голын даланг нээдэггүй. Харин эх нь Афганистанд байдаг энэ гол нь дэлхийн хэд хэдэн бүс нутгийг усаар хангадаг. Асуудлыг Иранд өргөнөөр хүлээн авч, түүнийг шийдвэрлэхэд зэвсэгт хүчин хүртэл оролцсон.

Одоогийн хямрал техникийн асуудлаас үүдэлтэй гэж талибанчууд үзэж байна. Хүн амыг усаар хангах асуудлыг одоогийн байдлаар Ираны хамгийн хурц асуудал гэж нэрлэж болно. Энэ нь зуны улиралд мэдэгдэхүйц нэмэгддэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 82 (6814)