З.БАТЦЭЦЭГ

Данийн баруун жигүүрийн “Хатуу хэлэлцээр” намын тэргүүн Расмус Палуданы зохион байгуулсан Коран судар шатааснаас Шведийн хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал болж 30 гаруй хүн шархаджээ. Энэ талаар Expressen мэдээлэв. Линчепинг, Норрчепинг, Эребру, Стокгольм, Мальм хотод үймээн самуун дэгдсэн байна. “Манай 26 хамт олон, энгийн 14 иргэн бэртэж гэмтэн, 20 машин эвдэрч сүйдсэн. Түрэмгийлэгчдийн тоо 200 орчим байна" гэж онцгой чухал хэргүүдийн мөрдөн байцаагч Юнас Хюсинг хэлэв.

Үндэсний цагдаагийн газрын дарга Андерс Торнбергийн хэлснээр эмх замбараагүй байдалд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой гэмт хэргийн бүрэлдэхүүн оролцсон. Жагсаалын үеэр 40 гаруй хүнийг баривчилсан байна. Өмнө нь Шведийн цагдаа нар үймээний үеэр жагсагчдын биеэ авч яваа байдлын талаар мэдээлж байсан бөгөөд залуус зам дээр хаалт тавьж, цагдаа руу чулуу шидэж байсан. Оролцогчид мөн хогийн сав, машины дугуйг гаргаж ирээд галдан шатаасан гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn