З.БАТЦЭЦЭГ

Хятадын эрдэмтэд хүний соматик эсийг плюрипотент үүдэл эс болгон хувиргаж чадсан гэж China Daily бичжээ. Бээжингийн их сургуулийн Дэн Хункуй тэргүүтэй хэсэг мэргэжилтний хэлснээр химийн эсийн дахин программчлал өөрөөр хэлбэл, боловсорч гүйцсэн төрөлжсөн (соматик) эсийг плюрипотент үүдэл эсийн төлөвт буцаах арга техникийг нээж чадсан байна. Өнөөг хүртэл эсийн дотоод бүрэлдэхүүн хэсгүүдийг дахин программчлахад ашиглаж ирсэн.

Дэн Хункуй “Химийн дахин программчлал өмнө нь мэдэгдэж байсан аргуудаас илүү аюулгүй, энгийн бөгөөд стандартчилах, эмнэлзүйн практикт хэрэглэхэд хялбар юм” гэв. Эрдэмтэд мөн тэдний арга барил нь янз бүрийн функцтэй эсийг үр дүнтэй тариалж, ноцтой өвчнийг эмчлэх боломжийг олгодог гэж тэмдэглэжээ. Судалгааны үр дүнг шинжлэх ухааны нэр хүндтэй Nature сэтгүүлд нийтэлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn