З.БАТЦЭЦЭГ

Ким Чен Ун Хойд Солонгосын телевизийн хөтлөгч Ри Чун Хид өндөр зэрэглэлийн хоёр давхар орон сууц бэлэглэжээ. Энэ тухай Scroll.In өнгөрсөн баасан гаригт мэдээлэв.

Хойд Солонгосын телевизээр цацагдсан видео бичлэгт тус улсын удирдагч өөрийн биеэр хөтлөгчийн шинэ гэрт зочилж буйг харуулсан байна.

Ри Чун Хи Хойд Солонгосын телевизэд 50 гаруй жил ажилласан бөгөөд барууны орнуудад "Хойд Солонгосын дуу хоолой" гэдгээрээ алдартай. Тэрбээр цөмийн зэвсгийн туршилт зэрэг улс орны бүх чухал үйл явдлуудыг зарласан хүн юм.

Өмнө нь Ким Чен Ун дахин жин нэмсэн гэж мэдээлж байсан. Солонгосын төв мэдээний агентлаг Ким Чен Ун Пхеньян хотод баригдаж буй томоохон орон сууцны цогцолборын барилгын ажилд оролцож байгааг харуулсан видеог нийтэлжээ. Тэрбээр машинаас бууж ирээд олонтой мэндлээд, тамхи татсаны дараа улаан тууз хайчилсан байна.

Эх сурвалж: www.polit.mn