З.БАТЦЭЦЭГ

Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марин Ле Пен Оросын тодорхой хориг арга хэмжээнээс ашиг хүртэх улс орнуудад өөрсдийн шийдвэрт нэрвэгдсэн ард түмнийхээ төлөө "хувь нэмэр оруулах" боломжтой гэж BFM телевизээр өнгөрсөн баасан гаригт мэдээлэв.

“АНУ Оросын хийг устгахыг хүсч байна. Үүний үр дагавар нь францчуудын хувьд хийн үнийг 4,5,6 дахин өсгөх болно. Шингэрүүлсэн хий зарах америкчууд Францад нөхөн төлбөр төлөх боломжтой" гэж М.Ле Пен хэлсэн байна.  

Францын Статистик, эдийн засгийн судалгааны үндэсний хүрээлэнгийн (INSEE) мэдээлснээр гуравдугаар сард инфляцийн өсөлт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг автоматаар нэмэгдүүлэх замыг нээж байна гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn