З.БАТЦЭЦЭГ

 

Ираны эрх баригчид АНУ-ын есөн иргэнийг терроризмыг дэмжсэн, хүний эрхийг зөрчсөн хэмээн хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ. Энэ тухай Ираны ГХЯ-ны мэдэгдэлд дурьджээ.

"Эдгээр хүмүүс Ираны ард түмэн, засгийн газрын эсрэг АНУ-ын нэг талын хууль бус хориг арга хэмжээ авах, террорист бүлэглэл, террорист халдлагыг санхүүжүүлэх, дэмжих ажилд оролцож, мөн Израилийн бүс нутаг дахь дарангуйлах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан, ялангуяа дарлагдсан Палестин үндэстний эсрэг" гэж баримт бичигт дурьджээ. Мөн ГХЯ-наас "Эдгээр үйлдлүүд нь олон улсын эрх зүйн үндсэн зарчим, хүний үндсэн эрхийг зөрчсөн үйлдэл бөгөөд хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн тод жишээ болж байна" гэж онцолсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 72 (6804)