З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп дэмжигчдийн цуглаан дээр тус улсын өнөөгийн цаг үеийг "гамшгийн уналтын цэг" гэж нэрлээд, одоогийн төрийн тэргүүн Жо Байдены засаг захиргааг АНУ-ын нэр хүндэд халдсан толбо гэж түүхчид тайлбарлана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

“Америкийн түүхийн энэ үеийг сүйрлийн уналтын цэг, бидний агуу нэр хүндэд толбо суулган үлдээсэн гэж түүхчид бичих болно. Дэлхийн бусад удирдагчид манай улсад ийм хүндэтгэлгүй хандаж байсан удаагүй” гэж экс ерөнхийлөгч хэлэв.

Өмнө нь тэрээр одоогийн төрийн тэргүүн Жо Байдены бие болон сэтгэцийн эрүүл мэнд муудаж байна гэж мэдэгджээ. Тэрээр ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд Бүгд найрамдах намд саналаа өгөхийг уриалж, дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж, “Цагаан ордныг эргүүлэн авчирна” гэж амласан.

Эх сурвалж: www.lenta.ru