З.БАТЦЭЦЭГ

 

Үндэсний ассемблэй хөдөлгөөний идэвхтнүүд өдөр тутмын зардал огцом нэмэгдсэнтэй холбогдуулан Их Британи даяар томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Амьжиргааны өртөг өндөр байгаад олон нийтийн дургүйцэл нэмэгдэж, бидний хариу арга хэмжээ газар авч байна.Бид бүгдээрээ нэгдэж, хамтын эсэргүүцлээ илэрхийлэх цаг болжээ. Одоо гудамжинд гарч, тэдний хямралын төлбөрийг бид төлөхөөс татгалзаж байна гэсэн тодорхой мессежийг засгийн газарт илгээх цаг болжээ" гэж хөдөлгөөний цахим хуудаст мэдэгдэв.

Лондон, Ливерпүүл, Манчестер зэрэг тус улсын 25 том хотод арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Их Британид шатахууны үнэ огцом өссөнтэй холбогдуулан жилийн инфляци сүүлийн 30 жилийн түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Жагсаалыг хий, цахилгааны үнийн босгыг 54 хувиар нэмсэнтэй холбогдуулан зохион байгуулж байна. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор хоёрдугаар сарын эхээр ийм шийдвэр гаргасан ч дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тиймээс эрчим хүчний зохицуулагчийн шийдвэрийн дагуу Британийн хэрэглэгчдийн эрчим хүчний өртөг жилд дунджаар 700 фунт стерлингээр нэмэгдэж, ойролцоогоор 2000 фунт стерлинг болсон. Британид эрчим хүчний үнийн босгыг зохицуулагч жилдээ хоёр удаа зуны болон өвлийн улиралд тогтоодог. Нийлүүлэгчид энэ дээд хязгаараас дээш үнийг тогтоох боломжгүй.

Эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотойгоор хоёрдугаар сард Их Британид жилийн инфляци сүүлийн 30 жилийн дээд амжилт буюу 6.2 хувьд хүрчээ. Тус улсын Үндэсний статистикийн албаны судалгаагаар зарлага нэмэгдсэнтэй холбоотойгоор Британичуудын 51хувь нь чухал бус бараа бүтээгдэхүүнд бага зарцуулж, 34% нь гэртээ хий, цахилгаан бага хэрэглэж, 31 хувь нь хоол хүнс, бараа, хэрэгцээт зүйлдээ бага зарцуулж эхэлсэн байна.

Эх сурвалж: www.ria.ru