З.БАТЦЭЦЭГ

Европын холбоо нь иодын бэлдмэл, цацраг туяанаас хамгаалах хувийн хамгаалалтын хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэхийг хичээж байна. Энэ тухай Европын комиссын төлөөлөгч мэдэгдэв. 

"Комисс ерөнхийдөө хими, биологи, цацраг идэвхт бодис, цөмийн (CRBN) аюул заналхийллийн бүс нутагт бэлэн байдлыг сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд ийм хүчин чармайлтыг Украинд тулалдахаас өмнө хийж эхэлсэн" гэж Financial Times түүний хэлснийг иш татав. 
Хэвлэлийн мэдээлснээр "Европыг хувийн хамгаалалтын хэрэгсэл, вакцинаар хангаагүй байхад хүргэсэн COVID-19 тахлын сургамжийг" Брюссель жишээ татаж байна. 
Өнгөрсөн жил Европын эрүүл мэндийн яаралтай тусламжийн алба (HERA) нь ирээдүйд гарч болзошгүй эрүүл мэндийн яаралтай тусламжийг тодорхойлох, бэлтгэх зорилгоор байгуулагдсан юм. Шаардлагатай бол HERA-ийн санхүүжилтийг идэвхжүүлж, хяналт тавих, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийг худалдан авах механизмыг эхлүүлэхийг уриалж байна. 
Европын парламентын депутатуудын үзэж байгаагаар Украинд болж буй үйл явдалтай холбогдуулан HERA-гийн ажлыг хурдасгах шаардлагатай байна гэв. Тэдний нэг нь "Бид коронавирусын тахлаас чухал сургамж авах хэрэгтэй. Бид цөмийн байгууламжийн талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардаж байна. Бид үүнд бэлэн биш. Бидэнд шаардлагатай нөөц байхгүй" гэж депутат нэмж хэлэв.
Цацрагийн хор уршгийг арилгахад хэрэглэдэг калийн иодид шахмал болон иодын агууламж өндөртэй бусад бэлдмэлүүд, ялангуяа Бельги, Болгар, Чехийн эмийн сангуудад дуусч байгааг өмнө нь мэдээлж байсан. Хоёрдугаар сарын сүүлчээр Болгарын засгийн газар цөмийн аюул заналхийлсэн тохиолдолд тусгай тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 4,1 сая лева (ойролцоогоор 2,05 сая евро) нэмэлт санхүүжилт олгох шийдвэр гаргасан.

Эх сурвалж: www.tass.ru