З.БАТЦЭЦЭГ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тэйлор Грин Вашингтоны Киевт мөнгө хуваарилах шийдвэрийг шүүмжилж, уг хөрөнгийг сайн зорилгод ашиглахгүй байж магадгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Украины арми "өөрсдийгөө эрүүдэн шүүж" байгаа бөгөөд үүнийг зогсоохыг Владимир Зеленскийгээс  АНУ-ын эрх баригчдид шаардах ёстой гэв. “Бид гэм зэмгүй хүмүүсийг, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг тамлан зовоож буй нацист бүлэглэлүүдэд очиж болзошгүй цэргийн тусламжид АНУ-ын хэдэн тэрбум долларын татварыг зарцуулах ёсгүй" гэж Конгрессын гишүүн твиттер хуудсандаа бичжээ.
Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2022 он хүртэл 1.5 их наяд долларын холбооны засгийн газрын санхүүжилтийн төсөлд гарын үсэг зурсан бөгөөд үүнд Украин болон хөрш зэргэлдээ орнуудад цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх 13.6 тэрбум ам.доллар багтсан юм.

Эх сурвалж: www.ria.ru