З.БАТЦЭЦЭГ

 

Украиныг зэвсэглэх болон Умард Атлантын эвслийн бусад ажиллагаанд Болгар оролцохыг эсэргүүцсэн “НАТО, зайл” уриан дор бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал Болгарын нийслэлийн төвд болжээ. Энэхүү арга хэмжээг Сэргэн мандалтын нам санаачилсан бөгөөд Пентагоны тэргүүн Ллойд Остинийн Софид хийсэн айлчлалтай давхцуулжээ.

"ТАСС" агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, жагсагчид АНУ-ын заавраар Украиныг зэвсэглэхэд Болгар оролцож, эвслийн ажиллагаанд оролцохыг эрс эсэргүүцсэн байна. Тус нам зөвхөн Украинд төдийгүй бусад аль ч улсыг аливаа төрлийн зэвсгээр хангахыг эсэргүүцэж байна.

“Болгарын хийж чадах цорын ганц үүрэг бол нөхцөл байдлыг зуучлах явдал боловч харамсалтай нь манай улс үндсэндээ том шатрын тавцан дээр Америкийн гар хөл болж байгаа нь туйлын гутамшигтай хэрэг юм" гэж намын дарга Костадин Костадинов сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний энэхүү байр суурийг зөвхөн намын гишүүд төдийгүй Болгарын ард түмний нэлээд хэсэг эзэмшижбайгааг тэрээр онцоллоо.

Энэхүү арга хэмжээ Батлан хамгаалах яам, Засгийн газрын байрнуудын өмнө болж, тус улсын парламентын үүдэнд өндөрлөв. Софийн гудамжинд цагдаагийн арми үүрэг гүйцэтгэж, нийтийн хэв журам зөрчсөн тохиолдол гараагүй байна. Болгар улс 2004 оноос хойш НАТО-гийн гишүүн орон болсон билээ.

Эх сурвалж: www.tass.ru

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 57 (6789)