Б.ДОЛЖИНЖАВ

 

Америкийн поп од, дуучин Рианна жирэмсэн гэдгээ албан ёсоор нийтэд зарлах үедээ бусдын төсөөлснөөс огт өөр дэгжин хувцастай гарч ирсэн нь  нь ихээхэн шуугиан тариад байна. Тодруулбал, Ким Кардашиан Рианагийн өндөр өсгийт, нарны шил, богино юбка, савхин хар хүрэм өмссөн зургийг инстаграммдаа оруулаад “Жирэмсэн үеийн хамгийн шилдэг загвар” хэмээн бичсэн билээ.

Тэгвэл анхны хүүхдээ гаргах гэж байгаа  од Рианна “Олон нийт намайг юу гэж шүүмжилсэн ч би жирэмсний хувцас худалдаж авахгүй. Жирэмсэн үедээ үргэлж даашинз өмсдөг байсан эмэгтэйг би хараад энэ нь хэвийн зүйл гэдгийг мэдсэн. Тиймээс  яг түүн шиг байж өөрийгөө сорихыг хүссэн. Шинэ, шинэ загвар, санаагаар жирэмсний ганган дэгжин, бүтээлч хэв маягийг бүтээхээр төлөвлөсөн” гэж “Bustle” сэтгүүлд ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 57 (6789)