З.БАТЦЭЦЭГ
“Дэлхийн ихэнх орнууд Оросын талд ч АНУ шахалт үзүүлж байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Одоо Оросыг дэмжиж байгаа улс орон бий юу гэсэн асуултад сайд нааштай хариулав. “Дийлэнхи нь. Гэхдээ тэдэнд үзүүлж буй дарамт урьд өмнө хэзээ ч байгаагүй. Би ийм зүйлийг төсөөлж ч байсангүй” гэж С.Лавров ярилцлагадаа хэлжээ. Тэрбээр цааш нь “Америкчууд өнөөгийн нөхцөлд жинхэнэ олон туйлт, эрх тэгш ертөнцийг бий болгохын тулд ямар нэгэн эерэг өөрчлөлт гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд их зүйлийг хийхэд бэлэн байгааг би мэдэж байсан. Гэхдээ тэд ийм бохир, их гүрний зохисгүй ажил хийх болно гэж би төсөөлсөнгүй" гэж сайд дүгнэв.
Эх сурвалж: www.ria.ru