З.БАТЦЭЦЭГ
 
НАТО-гийн орнууд Украины нутаг дэвсгэрт зэвсэг нийлүүлсээр байх болно. Энэ тухай Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес Украины нөхцөл байдлын асуудлаар НАТО-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын шуурхай хуралдааны өмнөхөн мэдэгдэв. "Фронт руу зэвсэг нийлүүлэх ажил хийгдэж байна. Бид Украин руу янз бүрийн аргаар үргэлжлүүлэн илгээх болно" гэж Бен Уоллес хэлэв. Түүнчлэн өмнө нь Й.Столтенберг НАТО-оос Украинд нийлүүлэх зэвсгийн хэмжээг нэмэгдүүлсэн тухай мэдэгдсэн юм.

Эх сурвалж: www.kp.ru