З.БАТЦЭЦЭГ

Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд Москва Бээжингээс цэргийн тусламж хүссэн гэх мэдээллийг Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лицянь няцаалаа. "Холбогдох мэдээлэл нь ташаа мэдээлэл" гэж дипломатч хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Сүүлийн үед АНУ Украины асуудлаар Хятад руу чиглэсэн худал мэдээллийг идэвхтэй тарааж байна гэж тэрбээр онцолжээ. Жао Лицянь “Бээжин яриа хэлэлцээг энхтайвнаар шийдэл олоход бүтээлч үүрэг гүйцэтгэж байна. Хурцадмал байдлыг намжаахын тулд талууд тайван байх шаардлагатай”-г онцолжээ.

Орос Хятадаас цэргийн тусламж хүссэн гэж "Financial Times" эх сурвалжаас эш татан бичжээ. Нэмж дурдахад АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өмнө нь хэлэхдээ барууны хориг арга хэмжээнүүдийн алдагдлыг нөхөхөд Москвад туслахыг оролдвол Хятад улс "үр дагавартай" тулгарах болно гэжээ. Хариуд нь Дэлхийн зэвсгийн худалдааны шинжилгээний төвийн захирал Игорь Коротченко РИА Новости агентлагт Оросын зэвсэгт хүчин Украинд амжилттай ажиллагаа явуулахад хангалттай техник хэрэгсэлтэй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: www.ria.ru