З.БАТЦЭЦЭГ

Мета корпораци фэйсбүүк, инстаграммд төрийн удирдагчдын амийг хөнөөхийг уриалсан постуудыг хоригложээ. Энэ тухай тус компанийн дэд тэргүүн Ник Клегг мэдэгдэв. Тэрбээр нийгмийн сүлжээний удирдлага русофобигийн илрэлийг дэмжихгүй байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ. “Мета русофобиг эсэргүүцдэг. Манай мөрийн хөтөлбөрт оросуудыг геноцид, үндэстний цэвэрлэгээ, аливаа ялгаварлан гадуурхах, хавчлага, хүчирхийлэлд уриалахыг бид үл тэвчинэ” гэж Мета хэлжээ.

Роскомнадзор өмнө нь Оросын иргэдийн сэтгэл зүй, эрүүл мэндийг хамгаалахын тулд Instagram-ыг хаах шаардлагатай гэж мэдэгдсэн. Тус газрын мэдээлснээр оросууд олон нийтийн сүлжээнд дарамт шахалт, доромжлолд их өртөж байна. Хаах болсон шалтгаан нь Метагийн танилцуулсан ОХУ-ын иргэдийн талаарх шинэ редакцийн "бодлого" байв. Нэг талаас Facebook, Instagram нь оросуудыг ялгаварлан гадуурхах явдлыг тэвчихгүй гэдгийг платформын удирдлага онцолсон. Нөгөөтэйгүүр, Украин дахь олон нийтийн сүлжээний хэрэглэгчдэд Оросын тусгай ажиллагаанд оролцогчдыг хүчирхийлэлд уриалахыг зөвшөөрсөн. Үүнийгээ "онцгой, урьд өмнө байгаагүй нөхцөл байдалд" авсан "түр арга хэмжээ" гэж нэрлэсэн.

Эх сурвалж: www.polit.mn