З.БАТЦЭЦЭГ

Мөргөлдөөний улмаас Украинд таван сая гаруй хүн гэрээсээ дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ. Энэ тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди Corriere della Sera сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. "Украины таван сая гаруй хүн буюу нийт хүн амын 10-15 хувь нь орон гэргүй болсон. Үүний тал хувь нь эх орноо орхин гарсан, гэхдээ энэ байдлаар бол ойрын өдрүүдэд дахин гурван сая хүн явах болно" гэж Ф.Гранди хэлэв. Түүний хэлснээр Украины 40 сая хүн амын гуравны нэг нь “дайны үр дагавраас болж туйлын хүнд байдалд орсон” байна. "Хамгийн анхаарал татсан зүйл бол хоёр долоо хоногийн дотор ийм нөхцөл байдал хэрхэн бий болсон явдал юм" гэж тэр нэмж хэлээд "Энэ цагаачлалын хямрал нь дэлхийн II дайнаас хойшх хамгийн ноцтой нь" гэж тэмдэглэв. Одоогийн байдлаар "Европтой украинчууд ойр дотно харилцаатай байгаа" тул үүнийг даван туулах боломжтой байгааг дээд комиссар тэмдэглэв.

"Энэ үүднээс авч үзвэл наад зах нь том хүлээн авах төвүүд шаардлагатай болно.  Одоогоор тэднийг түр хүлээн авах ажлыг хялбаршуулсан. Гэхдээ бид нөхцөл байдал хэрхэн өрнөхийг харах ёстой. Ялангуяа, бөмбөгдөлт тус улсын баруун бүс нутгийг хамрах юм бол" гэж Ф.Гранди хэлэв. Өмнө нь дэлхийн хүнсний хөтөлбөр Украины 3-5 сая хүнд хүнсний тусламж хэрэгтэй байгааг зарласан.

Эх сурвалж: www.tass.ru