З.БАТЦЭЦЭГ

Испани Европын холбооны гишүүн орнуудад Оросын хөлөг онгоцны Европын боомтуудыг хаахыг санал болгож байна гэж Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес мэдэгдэв. Боомт, тэнгисийн тухайд өчигдөр би Испанийн нэрийн өмнөөс санал тавьсан, намайг дэмжсэн олон орон байсан. Ойрын өдрүүдэд энэ арга хэмжээг авна гэж найдаж байна. Оросын нислэгт Европын тэнгэрийг хаахаас гадна Европын боомтуудыг хаахыг санал болгосон" гэж сайд RNE улсын радиод өгсөн ярилцлагадаа хэлэв.

Испани улс Оросын бүх хөлөг онгоцны боомтуудаа хаахыг хүсч байгааг Тээврийн яам баталжээ. Тээврийн сайд Ракуэл Санчес "Бид Испанийн боомтуудад хөлөг онгоцуудыг хүлээж авахыг хориглохыг санал болгож байна" гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn