Б.ДЭМБЭРЭЛНЯМ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2022 оны өвлийн олимпийн наадам өндөрлөж байгаатай холбогдуулан Наоми Осака Токиогийн олимпод оролцсон үеэ дурсжээ. Осака Бямба гарагт Инстаграм хуудастаа өнгөрсөн зуны Токиогийн наадамд төрөлх Япон улсынхаа төлөө олимпод оролцсон тэр мөчийг өөрийн хүссэн шигээ үнэлээгүйдээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна “Би тэдгээр өдрүүдийг сэтгэл хангалуун биш өнгөрүүлсэнээ ойлгосон. Хэдийгээр олимпийн бамбар асаасан ч тэнд байх хугацаандаа илүү их хөгжилдөж чадаагүйдээ гунигтай байна. Эргээд бодоход би Токиогийн олимпод оролцож байсандаа итгэж чадахгүй нь. Гэхдээ түүнээсээ асар их баяр баясгаланг олж чадаагүй нь харамсалтай” гэж бичжээ. Мөн теннисний цуврал тэмцээнүүддээ оролцох тусмаа жаргалтай дурсамж бүтээхийг тэсэн ядан хүлээж байгаа. Энэ нь миний цаашдын амьдралд чухал зүйл байх болно гэж бодож байна. Туршлагаасаа таашаал авч, хичнээн богино эсвэл урт байсан ч хамаагүй цагийг хөгжилтэй ашиглах болно" гэсэн байна. Одоогоор дэлхийн чансааны 80-д бичигдэж буй Осака 2020 оны олимпийн бамбарыг асаасан бөгөөд тэмцээний гурав дахь тойрогт ялагдсан.
Эх сурвалж: www.polit.mn